Шашин ба шинжлэх ухаан
§§§
Энэ дэлхий дээр шашны мөн чанарын
тухай асуудал шиг тийм өөр өөр санаа бодол төрүүлдэг сэдэв үгүй биз.
Жэймс Фразэр
§§§
Бурханыг судлана гэдэг бол хүнийг
судална гэсэн үг.
Людвиг Андри Фейербах
§§§
Шашин 1900 жилийн турш оюун ухааныг хошуувчтай байлгасан юм.
Шопенхауэр
§§§
Бурхан нас барчихсан.
Ницшэ
§§§
Бурхны чадахгүй зүйл байдаг уу,
байдаг бол түүний бүхнээс хүчтэй болох нь худал болж таарна. Аль эсвэл бүхнийг
чадах атлаа муу муухайг хүлээн зөвшөөрснөөрөө муу санаат нэгэнтэй адил болж
бүхнээс ариун гэдэг нь худал болно.
Бертран Рассэл
§§§
Энэ хорвоо дээр зөвхөн хүн ба
натур/байгаль/ хоёр л оршдог. Түүнээс бусад зөвхөн хүний фантааз ба шашин
ч гэсэн хүний л фантааз/хийсвэрлэл/. Бурханы дүрс хүмүүсийн зурагласан
зургаар л хийгддэг. Бурхан бол хайр биш, харин хайр өөрөө бурханлаг. Хүн өөрөө
л гайхамшигтай болохоос биш гайхах бурхан үгүй, бас энэ хорвоод ертөнцийн эзэн
ч гэж үгүй. Шашин бол зөвхөн хүмүүсийн жаргалын төлөө тэмүүлэл”
Германы
философич Лудвиг Фойрбах
§§§
Хүн сэтгэдэг амьтан
учраас авралынхаа замыг эрж бэдрэх ганц ид шидтэй. Бурхадыг бодож олсон
нь сүрхий сайндаа биш, авралаа даатгах эзэн хариуцагчийг томилсон заль
шахам юм.
Ч.Эрдэнэ
§§§
Хэрэв Бурхан хэмжээ, хязгааргүй юм бол бүх
зүйлтэй зэрэгцэн оршдог гэсэн үг. Тэгэхээр Бурхан өөрийгөө л тайлбарладаг цор
ганц зүйл. Тэгэхээр байгаль бүхэлдээ Бурхан гэсэн үг. Миний
мэдэх бүх сэтгэгчээс би юугаараа ялгаатай вэ гэвэл би Бурхан, Байгаль хоёрыг
ангид тусдаа зүйл гэж ер боддоггүй.
Спиноза
§§§
Хуурамч аз жаргалын бэлгэдэл болсон
шашныг устгаснаар жинхэнэ аз жаргалыг хүмүүс шаардаад эхэлдэг.
Карл Маркс
§§§
Шинжлэх ухаан хүн төрөлхтнийг
шашнаас салгасан ч хоосон орон зайг нь мухар сүсэг эзэлсэн.
Бэртран Рассэл
Шашин ба ёс суртахуун
§§§
Хэрэв бид шашин шүтлэгийг л
үгүйсгэх юм бол магадгүй бусад бүх зүйлийг үгүйсгэгдчих юм биш үү?
Морис Мерло-Понти
§§§
Хэн бурхадыг үгүйсгэнэ, тэрбээр хүн
төрөлхтөний ариун нандин чанарыг үгүйсгэж буй хэрэг.
Ф.Бэкон
§§§
Бодит сэтгэлгээний дээд хэлбэр нь
шинжлэх ухаан. Бодь сэтгэлийн дээд хэлбэр нь шашин.
Ч.Эрдэнэ
§§§
Хэрэв Эзэн Бурхан байдаггүй бол бид түүнийг бодож
олох ёстой байсан.
Вольтер
§§§
Шашин шүтлэгтэй атлаа л хүмүүс ийм
булай харгис байгаа юм чинь шүтэх юмгүйгээр ер нь яах байсан бол оо?
Бенжамин Франклин
§§§
Эргэцэгч ухаан
мухарддаг
Итгэгч зүрх урагшилдаг
Шри Чинмой
§§§
Шударга
ухаалаг зүйл бүхэн буян, шударга бус хүсэл нь нүгэл. Бурханыг хайрлах нь
хамгийн дээд хайр.
Фома Аквинский
/1225-1274/
Бурханы шашин монголд
§§§
Буддизм бол шашин болоод
хувирчихсан шашингүйн үзэл.
Альбер Камю
§§§
Би Төвдийн буддист, Хятадын
буддист, өөр бусад бурханы шашин шүтдэг хүмүүст “Бид XXI зууны бурханы шашинтан
байх ёстой шүү” гэж хэлдэг. Үүний гол учир нь юу вэ гэвэл орчин үеийн мэдлэг
боловсролтой, дээр нь бурханы шашны суурь онол зэргүүдийг сайтар ухаарсан байх
хэрэгтэй гэсэн үг юм. Дан ганц гүрэм засал, лүн ван хүртэх төдийд явбал бурханы
шашин түргэн доройтохын шалтгаан болно. Энэ төдийгөөр бурханы шашны онцлогийг
гаргаж чадахгүй.
XIV
Далай лам
§§§
Далай
багш шашин гэхээсээ илүү хүмүүний ёс суртахууны талаар ярьж байна. Монголд
Бурханы шашин яагаад хүндгүй байгааг, яагаад хуврагууд хүмүүсийн сэтгэл,
бишрэл, хүндлэлийг хүлээж чадахгүй болсны учир шалтгаан түүний айлдварыг
сонсохуй дор тодорхой ойлгогдов. Далай ламын сэтгэл бурханы шашин жинхэнэ мөн
чанараасаа гажин гүрэм засал, хурал ном төдийгөөр хүмүүст төсөөлөгдөн, манай
лам хуврагууд ч өөрсдөө ийм маягаар явцуу ойлгодогт ихэд чилдэг юм билээ. Яг
үнэндээ манай одоогийн лам нар лам шиг байж, шашин нь ч шашин шиг байж
чаддаггүй юм уу даа.
Даваадорж, Дээрхийн гэгээнтэнд бараалхсан тэмдэглэл
§§§
Лам хүн цол зэрэг
ахихад бас мөнгө шаардагддаг юм уу? Уг нь сурсан эрдэм, хураасан буянаас өөр юу
ч шаардлагагүй л дээ. Гэвч нар хүртэл хиртдэг хорвоо шүү дээ. Лам гэдэг өнөө
цагт хийж буй ажлын нэр болчихож л дээ. Хийдэд данстай ажилтнуудын дотор эсэн
бусын л хүн таардаг.
Г.Аюурзана
"Шүгдэн" 2012 он, хуудас 198
Жиргээчдийн
үгс:
§§§
.Манай бурхны шашиныхан хувь хүнийг шинийн
15-ны дотор номоо уншуулж, заслаа хийлгэ гэх юм. Тэд тийм л мундаг юм бол улс
эх орны минь ирээдүйг даах/засах/ ном айлдаад өгөөч.
§§§
.Ламд мөнгө төлөөд ном уншуулж, жилээ
даалгаж байгаа бол баталгааны бичгээ аваарай. Асуудал гарвал нөхөр ламтай
хариуцлага ярих хэрэгтэй.
0 сэтгэгдэл:
Post a Comment