Facebook Page Like

2015/02/01

Софизм буюу оюуны мэхлэлт

Share & Comment
Баатарын Батаа

Оюуны мэхлэлт
/Sophism – Софизм, Молиго, Тархи угаалт/

      Солиотой зүйл хийж байгаа хүмүүс солиотой байх албагүй.
Эллиот Аронсон

Зөв биш гэдгийг нь мэдсээр байж хэрэглэх, худал хуурмаг гэдгийг нь мэдэлгүй хэрэглэх хоёр огт өөр.  Эргэцүүллийн явцад тодорхой далд зорилгогүй, санамсаргүй хийгдсэн логик алдаа зөндөө гарна. Харин дүгнэлт нь худал, буруу болохыг мэдсээр байж бусдыг давах, мэхлэх зорилгоор худал зүйлийг үнэн болгон тайлбарлахыг логикт софизм/мунхруулга, оюуны мэхлэлт/ гэнэ.


 Өнөө үед санаатай хийгдсэн оюуны мэхлэлтүүд хаа сайгүй үзэгдэх боллоо.    

Жишээ 1. Орос онигоо - Муур оюун ухаантай
Та муурыг оюун ухаантайгаар барахгvй хvнээс илүү ухамсартай амьтан гэдгийг мэдэх үү? Итгэхгvй байна уу? Тэгвэл дараах туршилтуудыг хийгээд үзвэл дороо мэднэ. 

1. Муурын ємнє 200 грамм утсан мах, талх хоёрыг тавиад үзээрэй. Муур утсын махыг идчихээд талханд хvрэх ч vгvй. Ухамсартай амьтан болохоор хэт их идэх эрvvл мэндэд муу гэдгийг сайн мэдэж байгаа нь тэр. 
2. Муурны хамар руу тамхины утаагаар үлээгээд үзээрэй. Шууд л хоншоороо бууруулан, найтаах нь гарцаагvй. Хүнийг бодвол илүү ухамсартай амьтан болохоор тамхи татах хүслээ дарах чадвартай. 
3. Валерьянкатай таваг муурандаа єгєєд vзээрэй. Муур уух нь гарцаагvй. Гэхдээ хамгийн сонирхолтой нь муур чинь єглєє шараа тайлахаар нєгєє тавгийг єглєє нь ахиад л долоож гарна. Шараа тайлна гэдэг зєвхєн ухамсартай амьтанд л байдаг чанар гэдэгтэй маргах хvн гарахгvй биз ээ. 
4. Байж болох хамгийн бага цалинтай, цэвэрлэгч мэтийн ажил санал болгоод vзээрэй. Тэр даруй муур шалны мод, саван гэж юу байдгийг мэдэхгүй тэнэг амьтан болж жүжиглээд эрс татгалзах болохоор яаж ч аргадаад нэмэргүй. 
5. Зурагтаа асаа. Зурагт үздэг тэнэг муур гэж нэг ч гарахгvй. Ухамсартай амьтан болохоор зурагтаар гарч байгаа тэнэг юмыг таван настай хүүхдийн ухаантай амьтан л үзээд байж чадна гэдгийг муур сайн мэдэж байгаа болохоор тэр. 
6. Муур нохойтой таарахаараа яаж байгааг анхааралтай ажиглаарай. Муур шууд л исгэрч шуухтнаад нуруугаа гүдийлгэн маш том бєх шиг хэлбэртэй болгоно. Яагаад ингэж байна вэ гэвэл нохойг тэмээнээс үхтлээ айдаг гэдгийг зєвхєн муурнууд л мэддэг болохоор тэр. 
7. Та эхнэртэй муур гэж ер нь ганц удаа ч гэсэн сонсож байсан уу? Тэр тусам хүүхдийн тэтгэлгийн мєнгєє тєлж байгаа муур гэж сонсож байгаагvй мэдээж. Єндєр хєгжсєн оюун ухаан, ухамсартай шинж болох нотолгоо үүнээс єєр хэрэгтэй юу? Муурандаа хэд ч хамаагvй мєнгє єгєх гээд vзээрэй. Муур чинь яаж ч гуйгаад мєнгє авахгvй. Мєнгє олохын тєлєє татвар, ариун цэвэр зэрэг байгууллагуудад рэкетлүүлэн эцэст нь эхнэртээ хєєгдєж арьсаа хуулуулах гэж ажил хийж байдаг амьтан бол хүн. Харин муур илүү харж, билүү долоолгvй хүссэн газраа цагираглан хэвтчихээд явж байхдаа сэтгэл хангалуун байдаг мэргэн, ухаалаг амьтан.

        1980-иад оныг хүртэл эдийн засгийн ухаанд хувь хүнийг сонголтыг нилээд хэрсүү хийдэг, эргэцүүлэл сайтай, ухаант бодьгал гэж үздэг байж. Гэвч судалгаагаар нийгмийн олонх нь тун гэнэн сэтгэлгээтэй байдаг бөгөөд  эрүүл ухаанаар яагаад ч сонгохооргүй сонголтуудыг хийдэг болох нь тогтоогджээ.
Манай бизнесмэнүүд үүнийг тун сайн мэддэг бөгөөд тэд бизнес гэдгийг "уран чадварлагаар молиго үмхүүлэх" үйл ажиллагаа хэмээн ойлгож, худалдаа хийхдээ хууран мэхлэх үйлд гол анхаарлаа хандуулж байна.        

           Овжин хүний зарах бараа нь бүтээгдэхүүн биш хэрэглэгчийн гэнэн хүсэл байдаг. Тэднийг мөрөөдөлдөө хүрэхэд нь туслах нэрээр мөнгийг нь салгах ч амархан ажил ажээ

Жишээ 2. Онигоо – Алимны үр
Нэг эр зах дээр алимны үр зарж байна. Нэг хүүхэн:
-Энэ үрийг хэн авдаг юм?
-Ухаантай болох гэсэн хүмүүс авдаг л юм даа.
-Нээрээ ухаантай болдог юм уу?
-Тэгэлгүй яахав.
-10 ширхэгийг өгчих.

Хүүхэн 10 ширхэгийг аваад идсэнээ:
- Би энэ мөнгөөрөө 1 кило алим аваад бас дээр нь үрийг нь үнэгүй идчих байсан байна ш дээ.
За тэр харж байна уу? Ухаан чинь нэмэгдсэн байгаа биз дээ!
- Тийм байна, Дахиад 10-ыг өгчих!!!

        Манай нийгэмд амжилтад хялбархан хүрэх, зоволгүй мөнгө олох, зовлонгүй амьдрах, ирээдүйг урьдчилж мэдэх, зам мөрөө засуулж, гай барцадыг аргалуулах ...  зэрэг түмэн хүслээр тань мөнгө олохыг хүсэгчид олон бий.

         Яг үнэндээ молигдуулах үйл ажиллагааны гол буруутан нь молигодогч биш харин молигодуулагч өөрөө байдаг.  Молиго үмхүүлэх нь амьтан хоолоо олж идэх үндсэн  аргуудын нэг мөн.  Байгалийн хуулиар бол молигодуулсных нь хохь байдаг.



Жишээ 3. Онигоо - Сонин дээрх зар
        Удам дамжсан 9 үеийн шидтэн гэнэн, хэт итгэмтгий зангаас найдвартай эмчилж өгнө. Төлбөрийг 100% урьдчилан хийсэн үед 100% баталгаатай үр дүн өгнө.


“Хэрэглэгч юуг хүсч байна,  түүнийг нь л хий”  гэсэн маркетингийн үндсэн дүрэм бий.  Иргэн юу хүсч байна түүнд нь тааруулсан л реклам/молиго/ хийгдэж таарна.

Гудамжны сурталчилгаа

Молиго үмхүүлэх нь тун амархан. Тухайн нөхөр юу хүсээд байна, түүнийг нь судалж мэдээд тэр чинь надад байна гэж хэл.

  
Жишээ 4. Шашин уу, шинжлэх ухаан уу?
            Чухамхүү шашны сургаалыг утгагүй хоосон байлгахгүйн тулд хүмүүст ашиг тустай ямар нэгэн бодлого хэрэгжүүлэхэд зориулан синтезлэх ёстой гэсэн хандлага сүүлийн үед маш их газар авах боллоо.             Шинжлэх ухааны ач холбогдол, нөлөө ихсэхийн хирээр шашины урсгалууд шинжлэх ухаантай өрсөлдөх эсвэл агуулга, үйл ажиллагаагаа шинжлэх ухаанд нийцүүлэхийг хичээх болсон. Үүнтэй холбоогоор ард иргэд аль нь шашин, аль нь шинжлэх ухаан болохыг ялган салгаж чадахаа больж, алийг нь юун дээр дагахаа мэдэхээ болих шинжтэй.

Худалч хүмүүс бол зүсээ хувилгасан хулгайлсан хулгайчид юм.
Уильям Пенн

Аливааг хэрсүү ухаанаар цэгнэн тунгааж байхгүй бол гэнэн нэгнийг молигодчихъё гэсэн луйварчны/хар шар лам, бөө, үзмэрч, зурхайч, зөн билэгтэн, овжин бизнесмэн, увайгүй эмч, өөдгүй улстөрч ... / занга хаа сайгүй байх болжээ!!!


Facebook эвлүүлгэ


Компьютерийг вируснээс хамгаалахын тулд Antivirus  суулгах хэрэгтэй байдаг шиг  хүн “оюуны молиго-д өртөхгүйн тулд эргэцүүлэн/тунгаан/ бодох чадвараа хөгжүүлэх хэрэгтэй.
Ангилал: ,

0 сэтгэгдэл:

Post a Comment

 

Онцлох санаа

Амжилтын 5 хошуу - Тунгаан бодож сур - Шинэ санаатай нөхөрлө

Онцлох санаа

Шаардлага хангасан боловсрол - Уламжлал&шинэчлэл - Хож хож

Хэрсүү ухаанаар хамаг монгол хөгжинө.

Зохиогчийн эрх © Баатарын Батаа /