Эх сурвалж:
Монголд хэрэгжиж буй нийгэм, эдийн засгийн бодлогыг машинтай
зүйрлэ гэвэл либераль мотортой, социалист хроптой, үндэсний консерватив
тэнхлэгтэй, анархист маягийн гэрэл дохиотой, нацист маягийн шаврын хаалттай,
нуль улаан популист нөхөөсөөр зайгүй шахуу дамбайлгасан дугуйтай, ийм л хог
новшин дундаас элбүүлж, дэмнүүлж байгаад босгоод ирсэн мэт хачирхалтай өвөрмөц
маяг, загварын капитал машин гэнэ.
Дээр нь жолоочоо байн байн солино, ядаж байхад тэд нь ихэнхдээ
халамцуу голдуу жолооны ард сууна.
Бас хөөрхөн хөөргөн гэдэг нь. “Урагшаа,
гишгээд байна аа, одоохон түүгээр давхиад,
тийшээ сүнгэнээд оччихно” гэх мэтээр гоё хошгоруулна. Машиныхаа занг
мэдэхгүйгээс жолоочийн мунгинах нь олон, тэгээд яах вэ гэж ийш тийш тусламж
эрэн өрөвдөлтэй бүлтэлзэнэ. Эргэж хараад зорчигч бидэндээ гоё гоё юм ярин
бүлтэрч тайвшруулна.
Гадаад зөвлөх механикууд уриалгахан зөвлөх боловч, монгол маягийн машины онцлогыг мэдэхгүйгээс, өөрөөр хэлбэл социалист хроптой гэх мэтийг мэдэхгүйгээс либерал тос өгөөд хийлгэчихнэ. Эсвэл огт өөр онош тавьчихна, зориуд ч тэгэж байж магад, сэжигтэй байгаа. Ингээд машин нь таг явахаа байж, учрыг нь олохуйяа бэрх юм болно. Бидний нөхцөл байдал нэг иймэрхүү.

Ийм унаа хөлөглөөд хол явахгүй ээ.
Олигтой урагшлахгүй байгаагаа ч бид харж, мэдэж, мэдэрцгээж байна.
Ижил гараанаас хөдөлсөн ихэнх улс орнууд
хажуугаар сүнгэнээд, дүнгэнүүлээд өнгөрчихөв. Манайх шиг араа нь гацаж, мотор
нь цохисон, үе үе дугуй нь буудчихдаг унаатай Дундаж Азийн, мөн угаасаа унаагүй
ч байж мэдэх Африкийн зарим орныг, бас зарим нэгэн аваргуудын замд тээглэж
мэдэх ганц нэг орны машиныг өнөөх аваргууд зориуд эвдэж орхисныг эс тооцвол ...
0 сэтгэгдэл:
Post a Comment