Facebook Page Like

2015/02/15

Манлайлал: Дагуулагч - Дагагч

Share & Comment

Эх сурвалж:

Эрт урьдын цагт Сибирьт нэгэн газрын эзэн 2 ажилтантай байжээ. Тэдгээрийн нэг нь 5 рублийн цалинтай, нөгөө нь 5 копейкийн цалинтай аж. Нэгэн өдөр 5 копейкийн цалинтай ажилчин дарга дээрээ орж ирээд “Та Иванд 5 рубль харин надад 5 копейка өгөх юм. Бид 2 адилхан л ажлаа хийдэг. Та яагаад ингэж намайг дандаа ялгаварлаж байдаг юм бэ?” хэмээн гомдоллов.

Эзэн цонхоор харан хариулахдаа "Тэр гадаа нэг ачааны машин явж байна. Чи гараад юу ачиж явааг нь хараадахаач" гэлээ. Залуу гарч харснаа эргэн орж ирж "Эзэнтээн, тэр машин өвс ачиж яваа юм байна” гэв. Эзэн: “Хаанаас хадсан өвс ачиж яваа машин юм бол?” гэхэд ажилтан дахин гарч “Тэд өвсөө хойд нугаас хадсан гэнэ” хэмээн хариулсаар эргэн орж ирэв. Эзэн: “Энэ эхний хадалтын өвс юм болов уу эсвэл дараагийн хадалтынх юм бол уу?” хэмээн ажилтнаас асуухад тэрээр “За асуугаадахъя” хэмээн дахин үүдээр гарч асууснаа “Эхний хадалтынх юм байна” хэмээв. Эзэн нь дахин түүнийг шалган “Энэ өвсөө тэгээд зарах гэж байгаа юм болов уу яахын бол? Чи мэдээдэхээч” гэхэд ажилтан мөн дахин гарч буцаж орж ирснээ “Зарна гэнээ” гэв. “Хэдээр зарахын бол?” хэмээн дарга асуухад ажилтан үүдээр гарснаа “5 рублиэр зарна гэнээ” гэлээ.

Яг энэ мөчид 5 рублийн цалинтай Иван гаднаас орж ирэн “Эзэнтээн, хойд нугаас сая хадсан эхний хадалтын өвсийг 5 рублиэр зарна гээд явж байгаа машин байна. Угаасаа манайд өвс хэрэгтэй байгаа юм чинь би 3 рубль болгоод хямдруулчлаа. Аваад гадаа буулгачих уу?” хэмээн асуулаа.

Ингэхэд эзэн нөгөө гомдоллоод байсан нөхөр рүү эргэн харж “За одоо яагаад би Иванд 5 рубль, чамд 5 копейка өгдөгийг ойлгов уу?” гэлээ.

Дүгнэлт:
Манай ажилтнуудын хэн нэг нь зөвхөн зааврын дагуу ажилладаг бол би түүнийг халах тогтоол гаргахдаа харамсахгүй.
Рожер Смит, General Motors

            Заавраар хөдлөгчийг дагагч/чиргүүл, жирийн ажилтан/, зааваргүйгээр юу хийхээ өөрөө олж, мэдээд хийгчийг  дагуулагч/зүтгүүр, манлайлагч/ гэнэ.
Ангилал:

0 сэтгэгдэл:

Post a Comment

 

Онцлох санаа

Амжилтын 5 хошуу - Тунгаан бодож сур - Шинэ санаатай нөхөрлө

Онцлох санаа

Шаардлага хангасан боловсрол - Уламжлал&шинэчлэл - Хож хож

Хэрсүү ухаанаар хамаг монгол хөгжинө.

Зохиогчийн эрх © Баатарын Батаа /