Баатарын
Батаа
/Математикч, боловсрол судлаач/
Бодрол
§§§
Хэрсүү
Ухаанаар л
Хамаг
Монгол
ХӨГЖИНӨ.
§§§
Ухаан Зарж Амьдрах Сайхан.
Оюун ухаан, сэтгэх чадвар:
§§§
Бодоод хийж болно
Хийгээд
бодож болно
Гол нь БОДОХ хэрэгтэй.
§§§
Бидэнд мэдлэг чухал ч
мэдлэгийг бүтээгч нь “оюун ухаан” гэдгийг
бид мартаж болохгүй. Бас мэдэх нь чухал ч мэдлэгийг БҮТЭЭХ нь илүү чухал билээ.
§§§
Шинжлэх ухаан
гэдэг хүн төрөлхтөний хувьд туйлын үнэ цэнтэй, түшиж
тулууштай сэтгэлгээний хэв шинж яах аргагүй мөн.
§§§
Оюун
ухааны суурь нь сэтгэхүй биш, БОДОХУЙ. Үүнтэй адилаар танин мэдэхүйн
суурь нь урлаг биш, ШИНЖЛЭХ УХААН. Юмс үзэгдлийн гүнд нь орж, дотоод мөн чанарт
нь хүрдэг болохын тулд танин мэдэхүйн суурийг шинжлэх ухааны мэдлэгээр тавих
учиртай. Танин мэдэхүйг машинтай зүйрлэвэл урлаг түүний дугуй, харин шинжлэх
ухаан хөдөлгүүр нь байх юм.
§§§
Хэвшиж дадсаныхаа эсрэгээр сэтгэхийг ЛАТЕРАЛ СЭТГЭЛГЭЭ гэдэг. Бидний ихэнх
нь латерал сэтгэж чаддаггүй. Үүний гол шалтгаан нь бид хэвшмэл/хоцрогдсон/
сэтгэлгээгээ буруу гэдгийг хүлээн
зөвшөөрдөггүй, ойлгодоггүй, ойлгохыг
хүсдэггүй, буруу гэдгийг гадарласан
ч гэсэн үнэн байгаасай гэж итгэхийг
хүсдэгт, сэтгэлгээний эсрэг хэв шинжээр сэтгэхээс айж цэрэвдэгт оршино. Ид шидэд итгэх/мухар сүсэг/, зоволгүйгээр гэнэт/хурдан/
баяжих, хувь заяагаа бурханд даатгах, төрөөс шийдэл хүлээх ... энэ бүгд хэвшмэл сэтгэлгээ бөгөөд бидний ихэнх
нь үүнийг үр дүнгүй, худал хуурмаг гэдгийг мэдсээр байж л хэрэглэсээр байгаа.
§§§
Зүүн тархи нь давамгай ажилладаг хүн логик сэтгэлгээнд
хүлүүлэхгүйн тулд шүүмжлэлт сэтгэлгээнээс аль болох татгалзаж, бүгдийг хүнд
бодролоор тусгаж авалгүй, хаяа ч гэсэн хүртэж мэдрэхийг хичээдэг байх хэрэгтэй.
Харин баруун тархи нь давамгай ажилладаг хүний хувьд сонголтыг дан ганц сэтгэл
хөдлөлөөр шийддэг биш, хандлага чиглэл, нөхцөл байдлын талаар үе үе эргэцүүлэх
бодрол өрнүүлж, үнэлгээ дүгнэлт өгөх гэж оролддог байх нь тустай.
§§§
Бүтээлч сэтгэлгээг хоосон
хийрхэл, үр ашиггүй үйл ажил, сэтгэхүйн солиорлоос ялгахад их хэцүү. Гэхдээ
түүнийг таних энгийн нэг шинжүүр нь түүнд “ямар нэг ололт” байгаа эсэхийг олж
харах явдал юм. Эцсийн дүндээ ямар нэг бодитой, бас дорвитой ололт, үр дүнд
хүрэхгүй байгаа бол тэр бүтээлч сэтгэлгээ биш.
§§§
Шүүмжлэх амархан, шинэ санааг олж харах л
хэцүү.
§§§
Бүтээлч санал, санаачлага шууд л эцсийн буюу төгс байдлаараа
олдоно гэдэг бараг боломжгүй. Тухайн бүтээлч хандлагад буй ололтыг олж харан
түүнийг үлдээн бусдыг нь хувирган өөрчлөх эсвэл тэр бүтээлч ололтыг өөр зүйлд
шилжүүлэн хэрэглэх замаар бид түүнээс өгөөж хүртэх учиртай. Харамсалтай нь
бидний олонх ололтыг биш алдааг онцолсоор бүтээх гэж оролдож буй хүнийг,
өөрийгөө ч хохироодог.
§§§
Асуудлын шийдлийг олох үндсэн арга зам нь туршин оролдох явдал юм. Харин ухаантай хүний онцлог нь туршин, оролдох явцдаа туршлагаасаа суралцаж, олж мэдсэн шинэ мэдээлэл дээрээ
тулгуурлан сайтар эргэцүүлэн бодох замаар гүйцэтгэл, шийдэх арга замаа улам
боловсронгуй болгодогт оршино.
§§§
Хэзээ бодох, хэзээ бодохгүй байхаа мэддэг байх нь бүтээлчээр сэтгэгчид байх нэг чухал чанар мөн.
§§§
Үгүйсгэхээсээ урьдаар дор
хаяж, ядаж л гэж сэтгэн тухайн зүйлд байгаа ололтыг олж харж сур.
§§§
Үндэслэлийг нь сонсч байж
дүгнэлт хэл.
§§§
Бусдыг шүүмжлэхгүй/алдааг биш ололтыг олж харах/, үзэн ядахгүй/хайрлах, өрөвдөх/ байх нь бүтээлчээр сэтгэгчид байх ёстой шинж чанар мөн.
§§§
Хүн таних ухаан гэж хүний гадаад
төрхийг биш, дотоод мөн чанарыг нь харж чаддаг болохыг хэлнэ.
§§§
Бүтээлч байна гэдэг хэрэгтэй, өгөөжтэй, бодитой, үлдэцтэй зүйл бүтээхийн нэр.
§§§
Бүтээлч байна гэдэг хэрэгтэй, өгөөжтэй, бодитой, үлдэцтэй зүйл бүтээхийн нэр.
Боловсрол:
§§§
Энэ цаг үед хэн оюун ухаан, эрдэм мэдлэгийг дээдэлнэ тэр цаг үеэсээ
хоцролгүй, эрх мэдэл, хүч чадал, давуу талыг олж авч чадна!!!
§§§
Монголын
боловсролын салбар хуучнаасаа нэг их муудаагүй. Гэхдээ шинэ цагийн хэрэгцээ
шаардлагад нийцэж, өөрчлөлт шинэчлэлтэй хөл нийлүүлэн алхаж чадахгүй байна.
Монголын асуудал чухам үүнд оршино.
§§§
Манай нийгэмд оюуны хатингаршилд орогсод
хаа сайгүй үзэгдэж, энэ нь нийгмийн сэтгэхүйн түгээмэл өвчин болох шинжтэй.
§§§
Хүн
мэдлэгийн ямар багаж, загвартай байна түүгээрээ л юмсыг харж, тайлбарладаг.
§§§
"Сурч мэдсэн зүйлс" эргээд хэвшмэл
сэтгэх гол үндэс болох уу? Тийм ээ, энэ үнэн. Гэхдээ энд асуудал нь сурах үйлд
байгаа юм биш, харин сурах үйлээр олж авсан туршлагаа юунд хэрхэн хэрэглэх гээд
байгаа бидний сэтгэлгээний хандлагад байгаа юм. Сурах чадвар гэдгийг туршлага
хуримтлуулахаар хязгаарлагдах зүйл биш, харин шинэ зүйлийг хүлээн авч, түүнд
суралцахад бэлэн байх чадвар гэж ойлговол зохино.
§§§
Хоцрогдохгүйн тулд, хөгжихийн тулд, хүн шиг
хүн байхын тулд бид сайныг, зөвийг олж унших хэрэгтэй. Тийм үү?
§§§
Цахим технологи бидний гарт байна. Харин
цахим агуулга нь хаана явна ... ?
§§§
Шинэ засаг Зөв монгол хүүхэд гэж цэцэрхэх
юм. Зөв монгол хүүхэд байхын тулд юуны өмнө зөв бурууг ялгах ухаантай байх
хэрэгтэй.
§§§
Хүнийг хүн гэдгийг тодорхойлогч нь танин мэдэхүй. Танин
мэдэхүйн хэрэгцээгээ гээсэн хүн хамгаас өрөвдөлтэй.
§§§
Хүүхэддээ шаардлага хангасан боловсрол
эзэмшүүлнэ гэдэг тунчиг өртөг өндөртэй зүйл. Гэхдээ үүнийг хямд өртөгөөр
шийдэх нэг боломж бий. Тэр бол нас, сэтгэхүйн түвшинд нь тохируулан сайн
номуудыг шилж сонгон авч өгч байх явдал юм.
§§§
ЗХУ
болоод баруун европын сурган хүмүүжүүлэх ухааны үндсэн ялгаа нь үйл ажлын онол/деятельность/
болоод асуултын аргаар/questioning/
тодорч харагддаг. Үйл ажлын онолыг
сургалтад хэрэглэснээр сургууль, багшаас бэлэн заавар хүлээж суудаг
хүн-роботууд бий болно. Харин сургалтад асуулгын аргыг үр дүнтэй хэрэглэвэл
өөрөөсөө болон бусдаас/хамт олон, нийгэм, интернэт/ асуулт асуух замаар асуудлын
учгыг өөрөө олдог, сэтгэдэг, мэдлэг бүтээдэг бүтээлч хүмүүнийг бий болгоно.
Өөрийгөө хөгжүүлье:
§§§
Монголоосоо бэрхшээл, бүтэлгүйтлийг бүү хай!
Харин боломж, ололтыг олж харахыг хичээ. Хүмүүсийн тэнэглэлд хязгаар үгүй. Тийм
төрлийн мэдээллийг олж авах нь ач тус багатай. Манай нийгэмд тэнэглэл гэхээр
үзэгдлүүд олон байгаа ч бахархан дагамаар сайн жишиг, үлгэрлэл бага гэхээргүй
бий болж байна. Тэдгээрт татагд. Тэд бол бидний баримжаалан даган ёстой зөв
зам, аттрактор мөн.
§§§
Хувь хүний амжилтын тулгын чулуу нь
өөртөө итгэх итгэл гэдэг нь ойлгомжтой. Гэвч өөртөө итгэх итгэлийг яаж бий
болгох вэ? Өөрийн давуу талуудаа мэдрэх, хийсэн ажил, хүрсэн үр дүн, бүтээсэн
амжилтаа олж харах нь өөртөө итгэх итгэлийг бий болгох хамгийн бодитой арга зам
юм.
§§§
Бид өөрт байхгүйг олж харахдаа гаргуун
боловч өөрт байгааг мэдрэн үнэлэхдээ тун тааруу. Хүмүүс олон зүйлээр бие биенээсээ ялгарах боловч тэдгээр
нь нэг их хол зөрүүтэй биш. Хүн мөн л тэд бүгдээрээ гайхшран биширмээр,
байгалийн өвөрмөц бүтээлүүд гарцаагүй мөн. Тэр гайхамшигт нөөц бололцоог хэрхэн
үнэлж, ашигладаг хандлагаараа л тэд зөрүүтэй.
§§§
Хувь
хүний/сурагчдын/ хөгжин боловсрохуйн амжилтыг бусдынхтай биш, өөрөө өөртэй нь
харьцуулах замаар гаргаж ирэх нь зөв.
§§§
Сайхан зөвлөгөө, хэрэгтэй мэдээлэл
авсандаа хүмүүс бусдад
талархах
нь бий. Намайг төрүүлж өсгөсөн аав, ээждээ баярлалаа гэх нь ч бий. Талархах нь
сайн хэрэг. Гэхдээ тусын хариуд тус хүргэвэл илүү бодитой талархал болох билээ.
Өөрөөр хэлбэл, сайн хүү, охин болгосны хариуд ач, зээг нь/удам угсаа/ нь сайн хүн болгох, сайн сайхан зөвлөгөө өгсөнийх нь хариуд түүнийг нь бодитой үйл ажил
болгох ухаан бидэнд хэрэгтэй.
§§§
"Эд нь хэврэг Эзэн нь мөнх байг"
гэж хэлдэг монгол ухаанаа мартаж болох уу? Бидэнд эд материалаас илүү эрхэмлэн
дээдлэх зүйл олон бий.
§§§
Сайн шүүмжлэл гэдэг тухайн зүйлийн гол дутагдалыг олж харсан байх учиртай.
Харин үүний оронд аар саар, жижиг зүйлсийг алдаа хэмээн онцолж, түүгээрээ чиний
уран бүтээлийн гэрэл гэгээ, ололтыг бусниулах гэж буй бол тийм шүүмжлэлийг бүү
тоо.
§§§
Айдас
хэмээх том дайсантай бид.
§§§
Амжилтад хүрэх анхны алхам нь сэтгэж чаддаг
байх явдал юм. Амжилтаа ахиулахын тулд бодлоо боловсронгуй болгох хэрэгтэй.
§§§
Сэтгэлгээний хандлага, төлөвшлөөр азиуд
европоос олон жилээр хоцорч явна. Хувь хүн өөрийнхөө төлөө хариуцлага
хүлээх/эгоизм/, өөрийгөө мэдэх/либерализм/ үзлийн чухлыг ухамсарлан ойлгоогүй
ази хүн олон бий.
§§§
Монголын төр
чадавхгүй байгаа нь үнэн. Гэхдээ түүний үйл ажиллагааг сайжруулахад иргэн бидний
хяналт, оролцоо зайлшгүй хэрэгтэй!
§§§
Зэвсэглэлээр хөөцөлдөх болсон нь хөгжил ба хоцрогдлын
ялгаа эрс ихэсэж буйтай холбоотой. Энэ
бол хөгжсөн орон хоцрогдогчдоос өөрийгөө
хамгаалах бодлого.
§§§
Бусдаас бурууг хайж, шүүмжлэх байдлаар үл хандах; оюун
ухаанаар бусдаас өндөрт дүүлж, улмаар нялх гэнэн оюуныг өрөвдөн нийгүүлсэх;
аливаа зүйлийн талаарх явцуу ойлголтоо өргөтгөж, бусдыг ойлгож ухаарахыг
хичээх; юмсыг хэт хүндээр тусган авч эмзэглэлгүй, ууч сэтгэлээр хандах
зэрэг нь ухаан санааг уужим, саруул болгох энгийн арга замууд билээ.
§§§
Маслоугийн
хэрэгцээний шатлал онол бол ухаантны биш, дундаж хүний зан төлвийг тодорхойлсон
онол.
§§§
Олж мэдсэнээ бусдаас
нууснаар биш, харин бусадтай хуваалцсанаар хувь хүн амжилтад хүрнэ. Бодож
боловсруулсан мэдээллээ бусдад алдана/хуулбарлана/ гэж айж байгаа бол том, цогц
агуулгыг бүтээ. Том, цогц агуулгыг түүнийг бүтээсэн хүн л цогцоор нь хэрэглэж
чадна.
§§§
Хүмүүс
цаг үеэсээ хоцорч, гээгдэхийн хэрээр тэдэнд илэрдэг нэг түгээмэл хандлага нь
ямар ч агуулгагүй хэлбэрдэх буюу тухайн нэг зүйлийг ойлгож, чадаж, мэдэж байгаа
мэт царайлах/дүр эсгэх/ явдал байдаг. Аргалж амьдарвал нэг мэдэхэд ДҮР
ЭСГЭГЧ болон хувирсан байх вий.
§§§
Манай нийгэмд ухаантнууд нь яагаад ядуу амьдарч байна вэ?
Учир нь тэд нийгэм, хойч үедээ халгаатай, буруу зүйл хийхгүйг хичээдэг, худал
ярихаас ичдэгт оршино.
§§§
Монголчууд бидний хувьд энэ цагийн аяс, өнгө
мөнгөний шуурганд алдаж буй үнэ цэнтэй зүйлсийн маань нэг нь “ичих нүүр” билээ.
Худлаар дүүрсэн нийгмийн амьдралд монгол хүн ичих, бусдаас санаа зовох гэсэн
энэ нандин чанараа гээж байна. Ийм чанарыг гээсэн хүн юу ч хийхийс сийхгүй
болдог.
§§§
Шашиныг үгүйсгэх, шашингүйн үзэлтэн гэж хэлэх
нь ёс суртахууныг үгүйсгэнэ үг биш гэдгийг анхаар. Хэрвээ ёс суртахууныг
эрхэмлэж байгаа бол шашины сүсэгтэн ёс суртахууныг үл тоодог шашингүйн
үзэлтэнээс хамаагүй дээр.
§§§
Хувь хүний хөгжлийн үндсэн
зорилго нь өөрийгөө үнэлдэг, бусдыг үнэлдэг, нийгэм хамт олноо манлайлдаг хувь
хүн болох юм.
§§§
Хувь хүний хөгжлийн үндсэн
зорилго нь өөрийгөө үнэлдэг, бусдыг үнэлдэг, нийгэм хамт олноо манлайлдаг хувь
хүн болох юм.
§§§
The Secret нэртэй номын
нөлөөгөөр мөрөөдлөө “зураг” болгох
тавьж, хүсэл нь аяндаа биелэхийг хүлээгсэд үзэгдэх болжээ. Үнэндээ
жинхэнэ SECRET нь мөрөөдөл минь биелээсээ гэсэн гэнэн хүсэлд биш, харин хүрэх ёстой зорилго минь юу билээ
гэдгээ тодорхойлоход оршдог. Зорилгоо таньж, тодорхойлж чадсан хүн тухайн зүйлд
хүч, анхаарлаа төвлөрүүлэн, түүнд хүрэх арга замыг олж чадна.
Байгууллагаа хөгжүүлье:
§§§
Бидний
олонход байдаг нэг түгээмэл алдаа бол шууд ашиг өгөх том зүйлийг богино
хугацаанд бага хүчин чармайлтаар бүтээх гэж үздэг.
§§§
Ажилчдаа
хэрхэн чадавхжуулж, тасралтгүй хөгжүүлж байх систем, аргачлалыг олж шийдсэн
байгууллага л урт удаан хугацаанд бахархам амжилттай ажиллах боломжтой.
§§§
Олон угсраа мэхтэй бөх сайн байдаг шиг нэг ултай зүйл
барьж аван хийгээд түүн дээрээ тулгуурлан цааш олон зүйл хийх нь илүү сайн арга
зам юм.
§§§
“Өрсөлдөхгүй,
сөргөлдөхгүй байх” гэдэг
өрсөлдөөний тун хүчтэй стратеги. Өрсөлдөгчөө давж сэтгэж буй өрсөлдөгч ийм
стратеги баримталж чадна.
§§§
Та залуучууд болоод шинэ үеийнхэнтэй өвөрмөц сэтгэлгээ, сэтгэлгээний
хурдаар өрсөлдөх боломжгүй. Хариу түүний оронд тунгаан бодох чадвараа хөгжүүлж,
түүнийг давуу талаа болго.
§§§
Дарга байх гэж улайрахаас илүү бид нэг баг
шүү гэдгээ ойлгох нь чухал.
§§§
Ихэнх зүйлсийг яг тодорхой
хэлэх боломжгүй болоод байгаа энэ цаг үед тодорхой төлөвлөгөөгөөр тодорхой
амлалт өгөхийг байгууллагын удирдлагууд ажилчдаасаа шаарддаг. Энэ бол үр дүн
муутай, буруу хандлага юм. Чухамдаа тодорхой тоо гэдэг худлаа амлалт байдаг. Ийм
нөхцөлд бид тооны биш чанарын судалгаанд гол анхаарлаа хандуулах учиртай.
Ажилтны тайлагнаж буй тоо бодит гүйцэтгэлээс зөрнө гэдгийг ухаарч ойролцоо
тоолол, тухайн тооны цаана нуугдаж буй бодит чанар/үйл/-т гол анхаарлаа
хандуулах хэрэгтэй.
§§§
Олон хүчин зүйлсээс
хамаарах, энгийн биш ээдрээт/комплекс/ нөхцөл байдал үүссэн үед үгүйсгэгдэшгүй
суурь үндэслэлүүд дээр тулгуурлан шийдвэр гаргах нь илүү оновчтой байдаг.
§§§
Боломжтой, боломжгүй,
болно, болохгүй, төгсгөлөг, төгсгөлгүй гэсэн ойлголтууд бий. Зарим тохиолдолд
болчихоор санагдсан зүйлс бараг боломжгүй, боломжгүй мэт санагдсан зүйлс бодит
зүйл болчих нь бий. Зөв талаас нь барьж авч, зөв ойлголт, аргазүйгээр хандахгүй
бол зарим ажил хязгааргүй үргэлжлэн хөвөрч, гүйцэтгэх ажил нь дийлдэхээргүй их
зүйл болж болно.
§§§
Аливааг ул суурьтай, олон талын ач
холбогдолтойг нь бодож хийвэл “Нэг
сумаар хоёр туулай буудаж” болох юм.
§§§
Захирлын муйхар зүтгэлтийг
эсэргүүцэн өөрөө эрсдэлтэй байдал руу хэрэггүй. Үүний оронд хүчийг нь дагуулах
мэх хийх хэрэгтэй. Энэ нь танд ашигтай байдлыг бий болгоно. Захирлын хувьд
хүчилж дайраад үр дүнгүй юм байна гэдгийг ойлгуулах хэрэгсэл болно.
§§§
Олны дэмжлэгийг хүртье гэвэл олны эрх ашигт
нийцэх санаачлагыг гарга. Гэхдээ
үүнд софизм хэрэглэвэл энэ нь богино хугацааны л тактик болж хувирах юм шүү.
Маш сонирхолтой гаргалгаанууд байна...дийлэнхтэй нь санал нийлэв.
ReplyDelete