Ирээдүйн талаар
Та юу мэдэх вэ?
Бид нийгмийн
амьдралын өнгө аяс эрс шинэчлэгдэж, ӨӨРЧЛӨЛТИЙН хурд улам түргэсч буй ХУВЬСЛЫН эрин үеийн эхэнд аж төрж байна. Технологийн ололтууд улам
урагшлан дүүлж, хөгжлийн чиг хандлагыг үе үе өөрчилж, улмаар нийгмийг бүхэлд нь
шинэ
замаар огт үзээгүй ертөнц рүү дагуулж явна.
Энэ өөрчлөлт биднийг сүйрлийн
АНГАЛ, амжилтын ОРГИЛЫН аль руу нь ч
аваачиж магадгүй. Үүнийг мэдэрсэн хувь хүн болоод
байгууллагууд унтаа байдлаасаа хэдийн сэрж, аврал эрэн бужигналдаж эхэлжээ. Гэвч бидэнд сүйрлийн ангал биш
амжилтын оргилыг сонгох боломж бий гэж үү?
Ийм боломж бий. Ирээдүйд биднийг юу хүлээж
байгааг урьдчилан мэдэж чадвал үр хүүхэд, өөрийгөө, хамт олон, байгууллагаа ирээдүйн
нөхцөл байдалд бэлдэж, зөв аюулгүй замыг сонгож чадах юм.
Нийгмийн болоод технологийн өөрчлөлтийн хэтийн
төлвийг тодорхойлохын төлөө оюунаа чилээж, ухаанаа зарж ирсэн олон зуун эрдэмтэн,
судлаачдын ачаар хүн төрөлхтөн бид ирээдүйн талаар бас ч гэж багагүй зүйлийг
мэдэж байна.
Та ирээдүйн талаарх айдсаа боломж болгон
хувиргая гэвэл юуны өмнө нэрт футурлогчдын дүгнэлтүүдтэй танилцаж, түүн дээр
үндэслэн ирээдүйн талаарх төсөөллөө сайжруулах хэрэгтэй.
§§§
Бүх
дэлхий даяар, хөгжингүй орнуудын хувьд нэг зүйл маш тодорхой болсон. Бид хэдэн
арван жилийн өөрчлөлттэй нүүр тулах нь.
Питер Дракер
§§§
Тун богино
хугацаанд дэндүү их өөрчлөлтүүд бий болоход иргэд яахаа мэдэхээ болино. Энэ
чинь л ирээдүйн айдас юм шүү дээ.
Элвин Тоффлер
§§§
Нүднийхээ
өмнө аж үйлдвэрийн суурь үндэс аажмаар устсаар байгааг харж буй мөртлөө бид
олон жилийн турш үүнийг үгүйсгэсээр л байх юм.
Жонн Нэйсбитт
§§§
Манай өнөөгийн боловсролын тогтолцоо цаг үеийнхээ шаардлагыг
хангах чадваргүй байгаа хэрнээ өөрчлөгдөн шинэчлэгдэхэд хойрго хандсаар байгаа нь
үнэн үү? Үнэн.
Роберт Киосаки
§§§
Хамгийн том, хамгийн ухаантай нь биш, харин бий болж байгаа өөрчлөлтөд
хэн хамгийн сайн хариу үйлдэл үзүүлж байгаа нь амьд үлддэг.
Чарльз Дарвин
§§§
Бүх компаниуд боловсронгуй болох ёстой эс бөгөөс гай түйтгэрт нэрвэгдэнэ.
Дон Тапскотт
§§§
Таны бизнес интернэт рүү ороогүй бол та бизнесээ алдах болно.
Билл Гейтс
§§§
Өнгөрсөн бол
сургамж, өнөөдөр боломж, ирээдүй бол бэлэг.
Махатма Ганди
§§§
Өглөө бүхэн Африкт
бөхөн гөрөөс сэрдэг гэнэ. Өөрийгөө бүгдээс хурдан давхихгүй бол болохгүй
гэдгийг мэддэг гэнэ. Өлөн Арслан түүнийг барихад бэлэн байгааг санадаг гэнэ. Өглөө
бүхэн Африкт араатны хаан сэрдэг гэнэ. Өлбөрч үхэхгүйн тулд тэрээр өнөөх
бөхөнгөөс хурдан давхих хэрэгтэй гэдгээ мэддэг гэнэ. Харин чи бөхөн ч бай
арслан ч бай халуун нар мандан хөөрөхөд
хамгаас түрүүнд давхиж эхлэх хэрэгтэй.
Томас Л.Фридман
0 сэтгэгдэл:
Post a Comment