¨¨¨
- Амьдралд
сайн муу ээлжилдэг гэдгийг ухаар.
Таатай зүйл ч тохионо,
таагүй нь ч мөн тохионо. Хамгийн эхний зарчим бол: Эдгээр бүх тохиолдолд
сэтгэлийн тэнцвэрээ хадгал. Ихэнхдээ
юу болдог вэ гэхээр, юмс биднийхээр болох үед бид маш их аз жаргалтай болж
харин бидний санаснаас өөрөөр болоход бид сэтгэлээр унаж, уурлаж унтууцдаг. Хамгийн эхний зарчим бол амгалан тайван байдлаа хадгалах.
- Дараагийн
зарчим бол хүмүүсийг байгаагаар нь хүлээн зөвшөөрөх.
Ялгаатай зүйлсийг нь ч
хүлээн зөвшөөр; зан авир, тэдний ертөнцийг үзэх үзэл гээд юу ч байж магад.
Тэднийг байгаагаар нь хүлээн зөвшөөр. Энэ бол туйлын чухал зарчим шүү.
- Гурав
дахь зарчим бол бусдын санаа бодлын хөл бөмбөг бүү бол.
Чиний талаар бусад юу гэж
боддогт нь санаа бүү зов. Үнэн хэрэгтээ, таны талаар бодох цаг зав тэдэнд огт
байдаггүй. Өөр рүүгээ хар мөн танд юу зөв, юу нь буруу болохыг ухаар,
өөрийнхөөрөө бай.
4. Дараагийн зарчим нь бусдын алдааг санаатайд бүү бод.
Энэ маш чухал. Гэмт
хэрэгтэн бүрийн дотоодод нэгэн хохирогч тусламж гуйн уйлж байдаг юм шүү. Үүнийг
таньж ухаар.
5. Одоо цагтаа амьдар.
Эдгээр үндсэн таван
зүйлийг та бүхэн сэтгэлдээ хадгалж явах хэрэгтэй. Эдгээр үндсэн зарчмуудтай
байхад юу тохиох вэ? Гурван зүйл болно. Зүрх цэвэр ариун, оюун хурц тод, үйлдэл
шулуун шударга болдог. Ингээд л гүйцээ.
¨¨¨
Бусдын төлөө та сайн үйлийг хийгээд энэ талаараа та дахин дахин бодсоор байгаад
уйтгар гунигтай болдог. Би тэдний төлөө хичнээн их зүйлийг хийсэн билээ дээ
хэмээн бодсоор байдаг. Бусдаас та тусламж авчихаад тэр тухайгаа та заримдаа
мартчихдаг. Хэрэв хэн нэгэн танд тусласанаа байнга сануулсаар байвал та яах гэж
би энэ хүний тусламжийг авав? хэмээн та боддог. Өгсөн нэгэн мартаж, авсан нэгэн үүнийгээ бага ч
атугай санаж байх ёстой.
¨¨¨
Та
толгойгоо хойш эргүүлээд урагшаа явахыг оролдоод үз дээ, боломжгүй байгаа биз
дээ? Зүгээр л сэрээд, хар, юу ч болсон
тэр зүйл болоод өнгөрсөн, энэ нь дуусчихсан. Амьдрал агшин бүрт шинэ байдаг. Зөвхөн яг одоох амьдрал, энэхүү хором мөчдөө л
гол анхаарлаа хандуул. Яагаад ийм
зүйл ингэж тохиолдож байгаа юм бэ? Яагаад тэгэж болсонгүй вэ? гэх асуултуудаа
орхи. Өнгөрсөнийхөө
тухайд дахин дахин бодсоноор юу ч олж авахгүй. Үүнийгээ сул орхи!
¨¨¨
Хөрөнгө
мөнгөнд хэтэрхий их хүчийг өгөх хэрэггүй. Мөнгө өөрийн гэсэн тоглох дүр,
үүрэгтэй хэдий ч мөнгө бүх зүйл гэж бүү бод. Хэрэв танд нийгэмдээ ямар нэгэн
сайн зүйлийг хийх тод томруун, хүсэл зорилго байх аваас нөөц боломж нь өөрөө
ирэх болно гэдгийг би танд хэлье. Бидний зүрх сэтгэл ариун, санаа бодол саруул
тунгалаг байхад ажил үйл зөв, нөөц боломж өөрөө ирэх болно.
¨¨¨
Хайр гэдэг нь үргэлж өгөхийн тухайд байдаг.
Та энд (энэ орчлон хорвоо дээр) хэн нэгнээс хайрыг шаардах гэж бус зөвхөн
хайрыг өгөх гэж ирсэн гэдгээ ухаарч ойлгох хэрэгтэй.
¨¨¨
Гүрү
үгүйгээр хэн ч чөлөөлөлтийг олж, өсөж хөгжиж чадахгүй гэх энэхүү итгэл ганцхан
Хинди шашинаар ч хязаарлагдахгүй. Үнэн хэрэгтээ Буддын, Жайны болон дэлхийн
бусад бүх шашинд ч байдаг. Та үүнийг бас Христийн шашинд ч харж болно. Исүс Христ
"Хэрвээ та миний Аав дээр очихыг хүсч байгаа бол та надаар л дамжин очих
хэрэгтэй" гэж хэлдэг. Энэ нь хэрэв та Бурхантай уулзаж холбогдохыг хүсвэл
түүгээр (энэ нь Гүрү, эсвэл
архад буюу гэгээрсэн нэгэн гэх утгаар орж байна) дамжин хүрэх ёстой гэсэн утгатай.
Хэрэв та машин жолоодож сураад, жолооны үнэмлэх авахыг хүсч
байвал таныг сургах сайн дасгалжуулагч хэрэгтэй. Өнөөдөр манай Энэтхэгийн
крикетийн тоглогчдод зааж, сургахаар өөр орноос дасгалжуулагчдыг урьж авчирч
байна. Зүгээр л бөмбөг дамжуулж, савааг цохиж сурахын тулд бидэнд
дасгалжуулагч, хөтөч хэрэгтэй болж байна. Тэгэхээр Оюун санааны зам мөрд яахан
хэн нэгэнд хөтөч хэрэггүй байх вэ? Гүрү зайлшгүй хэрэгцээтэй. Амьдралдаа та
Гүрүтэй байхад юу болох вэ?
Гүрү тэнд байхад уй гуниг, зовлон багасдаг Амьдрал тань аз жаргал, сэтгэл хангалуунаар
бялхан цалгидаг Гүрү бас
мэдлэгийг тань хамгаалж, хадгалахад тусладаг
Гүрүгийн оршихуйд байхад бүхий л авъяас чадвар, ур чадвар цэцэглэн дэлгэрдэг. Амьдралынхаа бүх тал дээр бүрэн дүүрэн элбэг дэлбэг хангалууныг мэдэрч амсана.
Тэгэхээр таны амьдралд Гүрү байхад тэнд ямар нэгэн төрлийн дутагдал хомсдол яахан байж чадах вэ? Та Гүрүтэй байхад амьдрал дах жижиг сажиг зүйлсийн талаар гомдоллож, уйлахгүй. Та маш их хүч чадал болон тогтвор, тэнцвэртэй байдлыг олж авсан, ийм зүйл тохиолдож илэрч эхэлсэн гэж та бодож байгаа. Та бүгдээс хичнээн нь ийм зүйлийг мэдэрсэн бэ? Гараа өргө дөө (сууж буй хүмүүсийн ихэнх нь гараа өргөв)
Харж байна уу, Гүрүтэй байхад юу болдогийг хэн нэгний санкалпа (санаа зорилго) итгэлтэйгээр харуулж эхэлдэг. Бүх зүйлсийг эерэгээр харсаар.., цэцэн мэргэн Риши нар болон эртний мэргэдүүд маш зөвөөр "Гүрү бина гати нахи" хэмээн (Утга нь: Гүрү үгүйгээр тэнд ямар ч өсөлт гэж үгүй) хэлсэн. Та бол Мастерийн хэсэг бөгөөд Мастераас олж авсан арга, ухаанаа та бусдад түгээх ёстой.
Гүрүгийн оршихуйд байхад бүхий л авъяас чадвар, ур чадвар цэцэглэн дэлгэрдэг. Амьдралынхаа бүх тал дээр бүрэн дүүрэн элбэг дэлбэг хангалууныг мэдэрч амсана.
Тэгэхээр таны амьдралд Гүрү байхад тэнд ямар нэгэн төрлийн дутагдал хомсдол яахан байж чадах вэ? Та Гүрүтэй байхад амьдрал дах жижиг сажиг зүйлсийн талаар гомдоллож, уйлахгүй. Та маш их хүч чадал болон тогтвор, тэнцвэртэй байдлыг олж авсан, ийм зүйл тохиолдож илэрч эхэлсэн гэж та бодож байгаа. Та бүгдээс хичнээн нь ийм зүйлийг мэдэрсэн бэ? Гараа өргө дөө (сууж буй хүмүүсийн ихэнх нь гараа өргөв)
Харж байна уу, Гүрүтэй байхад юу болдогийг хэн нэгний санкалпа (санаа зорилго) итгэлтэйгээр харуулж эхэлдэг. Бүх зүйлсийг эерэгээр харсаар.., цэцэн мэргэн Риши нар болон эртний мэргэдүүд маш зөвөөр "Гүрү бина гати нахи" хэмээн (Утга нь: Гүрү үгүйгээр тэнд ямар ч өсөлт гэж үгүй) хэлсэн. Та бол Мастерийн хэсэг бөгөөд Мастераас олж авсан арга, ухаанаа та бусдад түгээх ёстой.
¨¨¨
Таны амьдралыг цэцэн билэг оюун ухаан
хэрхэн өөрчилсөн болохыг та харах үед өөрт тань ирсэн бүх зүйлдээ та талархах
сэтгэл төрнө.
¨¨¨
"Амьдрал
эерэг, сөрөг хоёрыг хоёуланг нь танд өгдөг. Сайн дээр нь төвлөрөөд,
итгэлтэйгээр урагшил".
¨¨¨
Алдааг минийх эсвэл чинийх гэж бус зөвхөн
алдаа хэмээн хар. Миний алдаа хэмээн харвал гэмшил; бусдын алдаа гэх нь уур
хилэнг төрүүлдэг.
¨¨¨
Өглөө бүр
сэрээд толинд өөрийгөө хараад өөрөө өөртөө маш том инээмсэглэл бэлэглээрэй.
Энэхүү инээмсэглэл бол амьдралын тань гэгээн, ариун нандин бэлэг билээ.
¨¨¨
Энэхүү
орчлон хорвоо дээр бид өөрсдийн үйлдлээр өөрчилж чадах зарим зүйлс бий. Мөн бид
зүгээр л өөрчилж үл чадах зүйлс бас байдаг. Бид тэднийг байгаа чигээр нь хүлээн
зөвшөөрөх хэрэгтэй.
¨¨¨
Нэг цаг бодсон сөрөг бодол найман цагийн
турш биеийн хүчний хүнд ажил хийсэнтэй тэнцдэг. Хэрэв та бүхэл өдрийн турш
зөвхөн сөрөг муу бодлыг бодсоор л байх юм бол таны биеийн тогтолцооноос хичнээн
их эрчим хүч, энерги шавхагдан алга болж байгааг зүгээр л төсөөл дөө.
¨¨¨
Сэтгэлээр унах нь хэвийн зүйл. Гэхдээ энэ
мэдрэмжээ бүхий л өдрийн турш, долоо хоног, эсхүл бүтэн сарын туршид тээж явах
нь ухаантай хүний хийх ажил биш ээ.
¨¨¨
Түрүүлж уучлагч/уучлал гуйгч нь/ зоригтон.
Түрүүлж өршөөгч нь хүчтэн.
Түрүүлж мартагч нь жаргалтан.
Түрүүлж өршөөгч нь хүчтэн.
Түрүүлж мартагч нь жаргалтан.
¨¨¨
Бүх зүйлд
сэтгэл хангалуун байвал шунал хүсэл төрөхгүй. Хэрэв бүх зүйлд шунал хүсэлгүй
болбол тан дээр юмс бүхэн элбэг хангалуунаар ирэх болно.
¨¨¨
Зүрх сэтгэлд хайр, бодолд ухаарал байсан цагт үйлдэл
бүхэн зөв.
¨¨¨
Намайг бүү дага. Үнэндээ бол би та нарын
ард байж та нарыг араас чинь түлхэх учраас намайг дагаж болохгүй.
¨¨¨
Та өөрт таалагддаг хүнээ хайрлана гэдэг
байдаг энгийн л зүйл. Танд
сайн болохоор нь хайрлаж байгаа бол та 0 “оноо” авна. Дургүй хүнээ хайрласан бол та амьдралын
хичээлээс ихийг сурчээ. Харин
таныг хараан зүхэж буй тэр хүмүүсийг ямар ч шалтгаангүйгээр хайрлаж чадсан бол
амьдрах урлагийг бүрэн эзэмшсэний тань илрэл билээ.
¨¨¨
Таныг зовоож буй бүх зүйлээ хаягтун. Хэрвээ
та өнөөдөр л эрх чөлөөтэй байж чадахгүй юм бол хэзээ ч эрх чөлөөтэй болохгүй.
Эрх чөлөөг өөрөө хүрч ирнэ гэж бүү хүлээ. “Өнөөдөр би эрх чөлөөтэй! Юмс бүхэн
өөрийн ирэх ёстой жамаараа над дээр ирэг.
¨¨¨
Өөрийн зовлонгоо давъя гэвэл өрөөлийн зовлонг
хуваалц
Өөрийн жаргалаа нэмье гэвэл бусдын жаргалыг
түгээлц.
Хэрвээ та бусдын баяр хөөрөөс аз жаргалыг
мэдэрдэг бол баяр жаргал таныг хэзээ ч орхихгүй.
¨¨¨
Шашин талаасаа бол Бурхан
Шинжлэх ухаан талаасаа бол энерги
Хүн талаасаа бол хайр,
Энэ бүхэн нэг л бүхэлийн олон дүр.
Шинжлэх ухаан талаасаа бол энерги
Хүн талаасаа бол хайр,
Энэ бүхэн нэг л бүхэлийн олон дүр.
¨¨¨
Зөрчил бол хорвоо ертөнцийн мөн чанар.
Амар амгалан бол Оршихуйн мөн чанар.
Тиймийн учир аливаа зөрчилдөөн дунд амар амгалан оршигтун.
Амар амгалан бол Оршихуйн мөн чанар.
Тиймийн учир аливаа зөрчилдөөн дунд амар амгалан оршигтун.
0 сэтгэгдэл:
Post a Comment