Баатарын Батаа
Оюун ухааны
Эрин зуун
Мэдлэгийн сан,
дэлхийг хамарсан мэдээллийн урсгал дэлхийн уламжлалт тэнцвэрийг хүчтэй өөрчилж,
ОЮУН УХААН дэлхийн хувьслын хамгийн нөлөө бүхий хүчин зүйл болоод байна. Энэ
бол хорвоогийн хөдөлгөөний шинэ төлөв юм.
Д.Бямбасүрэн
Мэдлэг бол бүтээх хүч
Ф.Бэконы “Knowledge is
power.
Знание – Сила. Мэдлэг бол хүч” хэмээх үг жинхэнэ
утгаа энэ цаг үед л мэдрүүлж байна. Шинэ цагийн нийгэм бүхэлдээ мэдлэгийн
нийгэм болсон бөгөөд хөгжингүй эдийн засгийн бүтээх гол хүч нь мэдлэг болоод
байна.
Үнэ
цэнэтэй мэдлэг гэдэг бол баялаг бүтээх гол түлхүүр билээ. Нөгөө талаас мэдлэг
бас өөрөө худалдааны үнэ цэнэтэй бүтээгдэхүүн билээ. Үүнийг Жан –Франкис
Лиотард “Мэдлэгийг худалдахын тулд үйлдвэрлэдэг. Корпорацууд
мэдлэгийн урсгалыг хянахыг хичээж, хэн ямар мэдлэгийг хэзээ эзэмшихийг шийдэх
болжээ” гэсэн байдаг.
Мэдлэг бол эрх мэдэл
Мэдлэг бол хүч, тиймээс эрхшээл, засаглал гэсэн язгуур утгатай.
Туйлын мэдлэг бол үнэмлэхүй эрхшээл.
Бэсүд Ч.Эрдэнэ
80/20-ын зарчим: Нийт хүн амын 20% нь нийт баялагын 80%-г эзэмшдэг.
Хүч
чадалтай, эрх мэдэлтэй байхыг хүсдэггүй хүн ховор. Хүн төрөлхтөний түүх
бүхэлдээ эрх мэдэлтэн болоод түүнийг дагагчийн түүх байсаар ирсэн билээ. Үүнийг
их сэтгэгч Карл Маркс “Түүхийн
бүх үеийн өөрчлөлтийн шалтгаан нь эдийн засгийн зөрчлөөс угшилтай давамгайлагч
болон эрх мэдэлгүй ангийн зөрчил” гэж онож хэлсэн байдаг. Түүний коммунизмыг байгуулах
санаа алдаатай байсан ч дээрх өгүүлбэр нь одоо ч үнэн хэвээрээ байна. Овгийн
ахлагч – овгийн гишүүн, Эзэн – боол, Феодал – Хамжлага, Капиталист – Хөлсний
ажилчин, Бүтээгч – Бүтээлээс хүртэгч болж өөрчлөгдсөн болохоос биш эрх мэдэлтэн
– дагагч гэсэн хэлбэр хэвээрээ л байна.
Энэ цаг
үед мэдлэг бол эрх мэдэлд хүргэх гол хүч болоод байна. Хэнд мэдлэг байна тэр
эрх мэдэл, давуу талыг олж авна.
Мэдлэгийг бүтээгч нь оюун ухаан
Эрх чөлөөг ухаантан мэргэд л олж авдаг. Бусад бүх хүнд эрх чөлөө
хүртээлгүй.
Зенон
Энэ хорвоо агуу хүмүүсээр амьсгалж байдаг.
Кристиан Боуви
Дээвэр муутай байшинд
дусаал нэвтрэх нь амархан, тэлж гэгээрээгүй ухаан бусдын эрхшээлд автах нь
хялбархан.
Будда
Техник, технологийн өндөр хөгжилтэй холбоотойгоор
компьютер, гар утас, зурагт, самбар, байшин, төр гээд амьгүй зүйлс ч
ухаалаг/Smart/ болж байна. Харин хүн та ямар болох гээд байна вэ?
Бидэнд
мэдлэг чухал ч мэдлэгийг бүтээгч нь “оюун ухаан” гэдгийг бид мартаж болохгүй. Бас мэдэх нь чухал ч мэдлэгийг БҮТЭЭХ
нь илүү чухал билээ.
Байгалиасаа адил
тэгш бус төрнө гэдэг хүмүүсийн өмч хөрөнгийн хувьд тэгш тэнцүү байх нөхцлийг ч
үгүй болгодог. Хүч, ухаан, идэвх зүтгэлийн хувьд тэнцүү бус амьтдын эзэмших
өмчийг нийтийнх болгоно гэдэг бүтэшгүй, дэмий оролдлого.
Хольбах
Ухаантай хүн ямар
ч асуудлын шийдвэрийг олж чаддаг бөгөөд үүнийхээ ачаар ямар ч салбарт амжилтад
хүрдэг бол ухаан муутай хүн хоцрогдож зогсонги байдалд ордог. Элит гэдэг чухамдаа оюун ухаан, бүтээлч
чанарын л ойлголт.
Өөрсдийн
оршихуйд бүтээлч хандахын тулд бид амьдралаа шинэ сэргэг нүдээр харах ёстой.
Ингэсэн цагт өөрсдийгөө шинэ бололцоог бүтээгч болгож чадна. Бид өөрсдийнхөө
амьдралд бүтээлчээр хандахгүй бол амьдрах гэдэг ерөөсөө хэцүү зүйл болно.
Иймээс оюун ухаан, мэдлэг боловсрол гэдэг амин чухал зүйл.
Хосэ Ортега и Гассэт
Энэ цаг үед хэн оюун ухаан, эрдэм мэдлэгийг дээдэлнэ тэр
цаг үеэсээ хоцролгүй, эрх мэдэл, хүч чадал, давуу талыг олж
авч чадна!!!
0 сэтгэгдэл:
Post a Comment