Facebook Page Like

2015/02/20

Саруул ухаан

Share & Comment
Баатарын Батаа
Монголчууд бидэнд
Саруул ухаан хэрэгтэй

Бид Павловын нохойны адил сэтгэх биш, 
харин шүлсээ гоожуулж байна.
Б.Рассел


            Хэрэггүй, хортой, хогон голцуу мэдээллээр дүүрсэн хэт их мэдээллийн урсгал,  худал хуурмаг, хөл толгойгүй, тодорхой бус байдлаар тодорхойлогдож буй шинэ цаг үе монголчууд биднийг мэдээлэл боловсруулж мэдлэг бүтээх чадваргүй, тунгаадаггүй, сэтгэдэггүй, оновчтой хариу үйлдэл хийдэггүй,  бусдын аясыг дагадаг хүн-зомби сүрэг  болгох төлөвтэй.



Ийм нөхцөлд бидэнд юуны түрүүнд зөв бурууг ялган салгаж, зүг чигээ тодорхойлоход туслах саруул ухаан хэрэгтэй. Зөв, эрүүл сэтгэж сурсан хүн хэзээ ч, хэнийг ч хоосон дагадаггүйгээс гадна үнэн зүйлийг ямар ч нөхцөлд, тэр ч бүү хэл өөрийн тань эрх ашигт халгаатай байсан ч хүлээн зөвшөөрч чаддаг.

            Монголчууд бид хэзээнээс саруул ухааныг эрхэмлэж ирсэн ухаан төгөлдөр ард түмэн билээ. Би бээр С.Зориг асаны адил монгол хүний саруул ухаанд, тийм ухаанаар бид хувь заяагаа сонгож, ирээдүй хойчоо чиглүүлж, сайхан монгол орноо хөгжүүлж чадна гэдэгт итгэдэг.

Хэрсүү ухаанаар
Хамаг Монгол хөгжинө.
Ангилал: ,

0 сэтгэгдэл:

Post a Comment

 

Онцлох санаа

Амжилтын 5 хошуу - Тунгаан бодож сур - Шинэ санаатай нөхөрлө

Онцлох санаа

Шаардлага хангасан боловсрол - Уламжлал&шинэчлэл - Хож хож

Хэрсүү ухаанаар хамаг монгол хөгжинө.

Зохиогчийн эрх © Баатарын Батаа /